Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын салбарынхантай хамтарч үзүүлэх сургууль хийв

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас зохиож байгаа “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудыг үзүүлэх сургуульд хамрууллаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын салбарынхантай хамтарч үзүүлэх сургууль хийв
Барилгын салбарынхантай хамтарч үзүүлэх сургууль хийв. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас зохиож байгаа “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудыг үзүүлэх сургуульд хамрууллаа.

“Трансвест” ХХК-ийн байранд болсон энэ үзүүлэх сургуульд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн 55 ажилтан оролцсон байна. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох сайн туршлагын жишээ” сэдэвт энэ сургуулийн үеэр байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх соёл, манлайлал, ажилтны үүрэг зэргийн талаар мэдлэг олгож, TAKE-5 "Зогс-Бод-Тань-Төлөвлө-Хэрэгжүүл" аюулыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэвтрүүлсэн туршлагыг танилцуулсан нь үр дүнтэй боллоо.

Хуваалцах