Барилгын шатыг буруу угсарч байна
Өнгөрсөн нэг сарын хугацаанд дөрвөн хүн барилгын өргөгч шатнаас унаж амиа алдсан. Үүний шалтгаан нь барилгын өргөгч шатыг мэргэжлийн бус хүмүүс угсарч, буруу ашигласнаас болсон байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн нэг сарын хугацаанд дөрвөн хүн барилгын өргөгч шатнаас унаж амиа алдсан. Үүний шалтгаан нь барилгын өргөгч шатыг мэргэжлийн бус хүмүүс угсарч, буруу ашигласнаас болсон байна.
Улсын хэмжээнд 1000 орчим барилгын компани өргүүр ашигладаг. Мөн 200 гаруй өргүүрийг хууль бусаар ашигладаг гэсэн судалгаа байна. Энэ замбараагүй байдал нь барилгын осол гарахад нөлөөлж байна гэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч н.Буйдан онцлолоо.


















