Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын шороо, тоосонцор агаарын бохирдолд нөлөөлдөг

Барилгын болон шорооны тоосонцор нийслэлийн агаарыг бохирдуулж байгааг албаныхан хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын шороо, тоосонцор агаарын бохирдолд нөлөөлдөг
Барилгын шороо, тоосонцор агаарын бохирдолд нөлөөлдөг. Зураг: МҮОНРТ

Барилгын болон шорооны тоосонцор нийслэлийн агаарыг бохирдуулж байгааг албаныхан хэлж байна. Нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын айлуудын яндангаас гарч байдаг. Түүнчлэн 10 гаруй хувь нь барилгын болон шорооны тоосонцор байдаг байна. Үүнийг багасгахад иргэдийн оролцоо хэрэгтэй гэж албаныхан хэллээ. Тухайлбал, зүлэг ногоо тарих, сул шороо ихтэй газруудыг асфальтаар хучих зэрэг ажлуудыг ихээр хийвэл агаарт дэгдэх тоосонцрын хэмжээ багасах юм. Тоосонцрыг багасгах нь нийслэлчүүдийн шийдэх ёстой асуудлуудын нэг гэж Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд хэллээ. Энэ талаар “Хурд” агентлагаас мэдээлж байна.

Хуваалцах