Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын талбайд гал түлсэн зөрчилд шийтгэл ногдууллаа

2019 оны 11 дүгээр сарын 06 өдөр Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэны гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 222 хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын талбайд гал түлсэн зөрчилд шийтгэл ногдууллаа
Барилгын талбайд гал түлсэн зөрчилд шийтгэл ногдууллаа. Зураг: МҮОНРТ

2019 оны 11 дүгээр сарын 06 өдөр Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд ирүүлсэн иргэны гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 222 хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар шөнө хүйтэн хоносон учраас дулаацах,барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Р.Г барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдлоо.

Энэ нь Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Р.Г-д торгууль ногдуулан барагдуулж, албан даалгавараар хугацаатай үүрэг өгч ажиллалаа

Хуваалцах