Барилгын талбайд гарсан галын улмаас зургаан хүн амиа алджээ
Ёнхап мэдээллийн агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын Пусан хотод өнөөдөр 11:00 цагийн орчимд баригдаж байсан зочид буудлын барилгад гарсан галыг бүрэн унтраагаад байна.
Мэдээллийн алба

Ёнхап мэдээллийн агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын Пусан хотод хоёрдугаар сарын 14-ний 11:00 цагийн орчимд баригдаж байсан зочид буудлын барилгад гарсан галыг бүрэн унтраажээ.
Гал түймрийн улмаас зургаан хүн амь үрэгдэж, 25 хүн хөнгөн гэмтжээ. Мөн 100 орчим ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн бол барилгад гацсан 14 хүнийг аврах багийнхан барилгын дээвэр дээрээс нисдэг тэргээр аварсан гэж Пусан хотын Гал түймэртэй тэмцэх газраас мэдэгдлээ.
Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.


















