Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Барилгын тухай хууль, холбогдох норм дүрмийн хэрэгжилтийг хангууллаа

Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй Евро электроникс ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын тухай хууль, холбогдох норм дүрмийн хэрэгжилтийг хангууллаа
Барилгын тухай хууль, холбогдох норм дүрмийн хэрэгжилтийг хангууллаа. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй Евро электроникс ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар барилгын зураг төслийн “Чулуутын багш” ХХК-д боловсруулсан ажлын зурагт өрөө хоорондын тусгаарлах хананд гарах нүхний дээр ялууны оронд арматур тавихаар зааж, Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНбД 22.01.01*/2006-г зөрчин төсөллөсөн бөгөөд зөрчилтэй ажлын зурагт магадлал хийгдсэн, тус зургийн дагуу нүхний дээр арматур тавьсан зөрчлийг илрүүлэн арматурыг буулгуулж Барилгын тухай хууль, холбогдох норм дүрмийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах