Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Барилгын тусгай зөвшөөрөл авахад хялбар боллоо

Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв тусгай зөвшөөрөл олгох “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өө нээлээ. Өмнө нь тусгай зөвшөөрөл авахад багагүй хугацаа шаарддаг, хүнд суртал ихтэй гэсэн хэл ам дагуулдаг байсан бол тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг хөнгөвчлөх үүднээс тус төвийг ба

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын тусгай зөвшөөрөл авахад хялбар боллоо
Барилгын тусгай зөвшөөрөл авахад хялбар боллоо. Зураг: МҮОНРТ

Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв тусгай зөвшөөрөл олгох “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өө нээлээ.

Өмнө нь тусгай зөвшөөрөл авахад багагүй хугацаа шаарддаг, хүнд суртал ихтэй гэсэн хэл ам дагуулдаг байсан бол тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг хөнгөвчлөх үүднээс тус төвийг байгуулж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “ Бид барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудад үзүүлдэг төрийн үйлчилгээг шуурхай болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүллээ.

Өмнө нь зөвшөөрөл авахад давхардсан тоогоор 120-иод албан тушаалтны гарын үсэг цуглуулж, 150-200 хоног зарцуулдаг байсан бол одоо 40 хоногийн дотор авах боломжтой. Цаашид нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан инженер техникийн ажилчдын мэдээллийн нэгдсэн сантай болж, онлайн хэлбэрээр зөвшөөрөл өгч, улам шуурхай ажиллана.

Энэ нь барилгын салбарын ажил ид ундардаг улиралд зөвшөөрлөө хурдан авч, үйлдвэрлэлдээ гол анхаарлаа хандуулах боломж бүрдүүлж байгаа юм” гэж хэллээ.

Хуваалцах