Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын өрөг угсрагч, хавтанцар наагчийн аварга шалгаруулах тэмцээн болно

Тэмцээний хоёр төрөлд 10, 10 баг оролцох бөгөөд шагналын сан нь 6 сая төгрөг байх юм. Тэмцээн тавдугаар сарын 28-нд "Дүнжингарав" худалдааны төвийн задгай талбайд болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын өрөг угсрагч, хавтанцар наагчийн аварга шалгаруулах тэмцээн болно
Барилгын өрөг угсрагч, хавтанцар наагчийн аварга шалгаруулах тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан барилгын мэргэжилтэн, мэргэшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

Тэмцээн нь барилгын салбарт өрөг угсрагч, хавтанцар наагчийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын ур чадварыг дээшлүүлэх, цаашлаад олон улсын тэмцээнд оролцох авьяас чадвартай мэргэшсэн ажилтныг шалгаруулахад ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Тэмцээний хоёр төрөлд 10, 10 баг оролцох бөгөөд шагналын сан нь 6 сая төгрөг байх юм. Тэмцээн тавдугаар сарын 28-нд "Дүнжингарав" худалдааны төвийн задгай талбайд болно.

Хуваалцах