Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын зарим нэг материалын үнэ буурчээ

Өнгөрсөн сарын байдлаар барилгын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байсан төдийгүй зарим материалын үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын зарим нэг материалын үнэ буурчээ
Барилгын зарим нэг материалын үнэ буурчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын байдлаар барилгын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байсан төдийгүй зарим материалын үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ.

Жишээлбэл, дотоодын үйлдвэрийн мод, модон бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байсан бол хөнгөн бетоны үнэ өмнөх сарынхаас 8.1 хувиар буурчээ.
Харин улаан тоосго болон вакум цонхны үнэ өмнөх сараас бага зэрэг өсчээ.
Зарим төрлийн сантехник болон гоёл чимэглэлийн материалын үнэ бага зэргийн өсөлттэй байна. Гэхдээ шахмал шал, дүүжин тааз болон цементийн үнэ буурсан дүнтэй байна.

Хуваалцах