Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баримт бичгийн бүрдэл дутуу иргэдэд тэтгэмж олгож байжээ

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн тухай авч хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баримт бичгийн бүрдэл дутуу иргэдэд тэтгэмж олгож байжээ
Баримт бичгийн бүрдэл дутуу иргэдэд тэтгэмж олгож байжээ. Зураг: МҮОНРТ

НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн тухай авч хэлэлцлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын 12 ахлах байцаагч Нийслэлийн есөн дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэст шалгалт хийж гүйцэтгэсэн байна.

Шалгалтаар иргэдийн анхан шатанд бүрдүүлэх материалыг дутуу хүлээн авдаг, тэтгэмж авах эрх үүсээгүй иргэдэд, тодорхойлолтгүйгээр тэтгэмж олгосон зөрчил илэрчээ. Энэ нь анхан шатны бичиг баримтад тавих дотоодын хяналт сул, ажиллагсдын мэргэжлийн ур чадвар дутмаг байгаатай холбоотой гэж үзсэн байна. Нийгмийн халамжийн сангаас зориулалт бусаар зарцуулсан нийт 4545.0 мянган төгрөгийг тухайн санд төлүүлэхээр Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдэд 17 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 7 актыг тус тус тогтоожээ. Актын биелэлт одоогоор 59 хувьтай байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй, эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, зөрчлийг арилгуулахаар Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдэд нийт 11 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 3 албан шаардлага, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 6 албан тушаалтанд 600.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Хуваалцах