Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Баримт бичгийн стандарт” аян эхэллээ

Мөн төрийн албан хаагчдын баримт боловсруулалт, хариутай бичгийн шийдвэрлэлт болон тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх, ашиглах талаарх ойлголт хандлага, баримт бичгийн зохион бүрдүүлэлтэд тавих дотоодын хяналт сайжирч, хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баримт бичгийн стандарт” аян эхэллээ
“Баримт бичгийн стандарт” аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Архивын газартай хамтран БЗД-т “Баримт бичгийн стандарт” аянг эхлүүллээ.

Энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх энэ аяны гол зорилго нь нийслэлийн нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа газруудын удирдлагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдсөн баримт бичгийн зохион бүрдүүлэлт, стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад илэрч буй зөрчил, дутагдлыг арилгуулах, төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршино.

Мөн төрийн албан хаагчдын баримт боловсруулалт, хариутай бичгийн шийдвэрлэлт болон тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх, ашиглах талаархи ойлголт хандлага, баримт бичгийн зохион бүрдүүлэлтэд тавих дотоодын хяналт сайжирч, хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Хуваалцах