Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар өнөөдөр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Ёслолын үеэр хамтын ажиллагааны гурван баримт бичгийг үзэглэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов
Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар өнөөдөр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Ёслолын үеэр хамтын ажиллагааны гурван баримт бичгийг үзэглэв.

Эхлээд “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд А.Гансүх, Латвийн талаас Гадаад хэргийн сайд Э.Ринкевичс нар гарын үсэг зурлаа.

Дараа нь “Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Латвийн Гадаад хэргийн сайд Э.Ринкевичс нар гарын үсэг зурав.

Мөн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан Ойлголцлын Санамж бичиг”-т Гадаад харилцааны сайд Л.Болд, Латвийн Гадаад хэргийн сайд Э.Ринкевичс нар гарын үсэг зурснаар ёслол өндөрлөв.

Хуваалцах