Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Баримтат өвийн Ази Номхон далайн бүсийн чуулган Улаанбаатар хотноо эхэллээ

Бүсийн чуулган хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн чуулганд Ази Номхон далайн бүсийн 24 орны 160 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баримтат өвийн Ази Номхон далайн бүсийн чуулган Улаанбаатар хотноо эхэллээ
Баримтат өвийн Ази Номхон далайн бүсийн чуулган Улаанбаатар хотноо эхэллээ. Зураг: МҮОНРТ

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Энэ удаагийн чуулганаар үйл ажиллагааны зохион байгуулалтын механизмыг сайжруулах, гишүүн улсын сүүлийн 2 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайланг сонсох болон Ази Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн өвийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Бүсийн чуулган хоёр жил тутам зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн чуулганд Ази Номхон далайн бүсийн 24 орны 160 гаруй зочид төлөөлөгч оролцож байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Хуваалцах