Баримтын үзэсгэлэн гаргалаа
Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах “Бидний амжилт” нээлттэй өдөрлөгт аймгийн архивын тасаг давхардсан тоогоор 2000 иргэнд хийсэн ажлаа тайлагнажээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах “Бидний амжилт” нээлттэй өдөрлөгт аймгийн архивын тасаг давхардсан тоогоор 2000 иргэнд хийсэн ажлаа тайлагнажээ. Энэ үеэр лавлагаа мэдээллийн талаар иргэдэд зөвлөгөө өгч, үнэт баримтын үзэсгэлэнгээ танилцуулсан байна. Аймгийн архивын тасгийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, баримтын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг баримталж ажиллах, мөн цахим санд баримт шилжүүлэхэд анхаарч сүүлийн 3 жилийн хугацаанд архивын салбарт 177.932.040 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 9.111.2 хувь буюу 163.182.040 төгрөгийг орон нутгийн төсвөөс хийжээ.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд архивын тасагт 96 ширхэг нягт шүүгээ, цахим сангийн 5 компьютер, 5 скайнар, 1 зургийн аппарат, 1 зөөврийн компьютерээр хангаж, 15 сумын архивын байрыг тохижуулж, төрийн архивт хадгалагдаж буй нийт баримтын 30 хувийг хамгаалалтын хайрцагт байрлуулж, төрийн архивын байрыг их засварт оруулж стандартад нийцүүлж мөн 15 сум болон агентлагууд нийт 76 байгууллагад байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн автоматжуулсан программыг суурилуулж төрийн архивын цахим баазтай холбосон байна.



















