Барин ламын IV дүрд Бат Оршил өргөнө
Ирэх наймдугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт Барин ламын IV дүрд Бат Оршил өргөхтэй холбогдуулан энэ сарын 20-нд Монголын бурхан шашинтны дээд сургуулиас “Брагри ёнзон Дамцагдорж хувилгааны намтар, бүтээл” сэдэвт хурлыг зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Ирэх наймдугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт Барин ламын IV дүрд Бат Оршил өргөхтэй холбогдуулан энэ сарын 20-нд Монголын бурхан шашинтны дээд сургуулиас “Брагри ёнзон Дамцагдорж хувилгааны намтар, бүтээл” сэдэвт хурлыг зохион байгуулахаар болжээ. Тус хурлаар эрдэмтэд Барин ламын намтар бүтээлүүдийн талаар ярилцан, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм.

Дашрамд өгүүлэхэд8 Барин ламын IV дүрийг Дээрхийн гэгээн Далай лам, IX Богд нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулж одоо Энэтхэгийн Сэра дацанд суралцаж байгаа ажээ.
Харин Барин ламын II дүр Агваанлувсанчойнпэл, III дүр Ринчиндаваадорж нар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай хийдээс тодорч байжээ.
Барин лам 1781 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг улаан хошуу гэдэг газар 1855 оны цагаагчин үхэр жил Цэвээндашийн гэрт мэндэлсэн байна. Тэрээр бага наснаасаа хутагт лам Ишдонийлхүндэвт шавь орж ном эрдэмд шамдан суралцаж улмаар Хүрээнд очиж Дашчойнпэл дацанд чойрын ном үзсэн байдаг.
24 настайдаа 1805 онд түвд оронд очиж Гүнтэн гэгээн, Туган гэгээн зэрэг түвдийн мэргэдэд шавь орж тарнийн гүн ухааны хөтөлбөр номуудыг заалгасан бөгөөд Түвдийн буддын гүн ухааны 3 дацангийн нэг болох Сэра дацанд суралцан буддын гүн ухаанд мэргэжсэн юм.
Түүнээс гадна Түвдийн бурханы шашны олон ёс болох гэлүгва, нямава, сажава, гаржүдва зэрэг урсгалын нууц увидас, тарнийн гүн ухааны олон хөтөлбөр номд түвдэд 16 жил суралцан 1821 онд нутагтаа ирж онгийн голын дэргэд хийд орноо байгуулан шашин номыг дэлгэрүүлжээ.
Тэрээр нийт 23 боть сүнбүм, 763 ном зохиол туурвисан нь Буддын гүн ухаан, анагаах ухаан, түүх намтар, бурхадыг бясалган бүтээх арга, хурлын зан үйл, сүм хийдийн жаяг дэглэм, уул овооны сан тахилга, хурлын уншлагын зан үйл, тарнийн гүн ухаан, олон бурхадыг бясалган бүтээх арга, тарнийн номын хөтөлбөрүүд, Дамдин янсан бурханы номын аймаг зэрэг чиглэлүүдээр ном бүтээлээ туурвисан байна.
Түүний ном эрдмийг бишэрч түвдийн 4-р Банчин богдин багш Лувсанданзан тэргүүтэй түвдийн ихэс дээдэс лам нар шавь орж байсаны дээр монголын 5, 6 дугаар Богдууд болон хүрээний ихэс дээдэс лам нар догшин ноён хутагт Данзанравжаа шавь орж номын багш нь болж байжээ. Түвдэд ном эрдэм сурч ирээд дөч гаруй жил монгол нутагтаа олон шавь нарыг боловсруулж олон сүм хийд байгуулан монголын бурханы шашны хөгжилд нэн их тус нэмэр оруулжээ.


















