Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барс-1, Барс-2 захуудыг хаана

Өнгөрөгч сард томоохон захуудад гал гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, ажлын хэсэг байгуулан томоохон худалдааны төв, захуудад шалгалт хийхээр болсон. Шалгалтаар Барс-1, Барс-2 захууд, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Асралт худалдааны төв, Дала

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барс-1, Барс-2 захуудыг хаана
Барс-1, Барс-2 захуудыг хаана. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч сард томоохон захуудад гал гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, ажлын хэсэг байгуулан томоохон худалдааны төв, захуудад шалгалт хийхээр болсон. Шалгалтаар Барс-1, Барс-2 захууд, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Асралт худалдааны төв, Далай ээж хүнсний зах, Нарантуул худалдааны төвийн гэр ахуйн барааны тасаг, Гялгар модны зах, Меркури худалдааны төв зэрэг газруудыг хаахаар болжээ.

Учир нь аливаа осол, гамшиг, галын үед эрсдэл учирч болзошгүй хэмээн үзсэн байна. Харин эдгээр газруудын талаар Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар дэлгэрэнгүй хэлэлцэх бөгөөд эцсийн шийдвэр тэр үед гарах юм байна.

Түлхүүр үг:захууд
Хуваалцах