Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Барселонд тусгаар тогтнолыг дэмжигчдийн жагсаал үргэлжилж байна

Барселонд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 593 гэмтэж шархдаж, 200 гаруй хүн саатуулагдсан боловч тусгаар тогтнохыг дэмжигчид жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барселонд тусгаар тогтнолыг дэмжигчдийн жагсаал үргэлжилж байна
Барселонд тусгаар тогтнолыг дэмжигчдийн жагсаал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Барселонд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 593 гэмтэж шархдаж, 200 гаруй хүн саатуулагдсан боловч тусгаар тогтнохыг дэмжигчид жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байна. Цагдаа нар жагсагчдын хооронд үймээн гарч байгаа боловч тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид гудамж талбайд цугласаар байна.

Энэ хооронд Каталонийн эрх баригчид өөртөө засах эрхээ цаашид хамгаалахаа илэрхийлж байгаагийн хамтаар Испанийн төв засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ баталсан. Гэхдээ Каталонийн засаг захиргааны тэргүүн Испанийн эрх баригчдад хандаж ямар нэгэн урьдчилсан нөхцөл шаардлага тавилгүйгээр хэлэлцээ хийхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн юм.

Харин Испанийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчес Каталонийн эрх баригчдын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хэвээр байгаа бөгөөд Каталонийн удирдагчид Мадридыг энх тайванч хөдөлгөөнд нь хариуцлагагүй хандаж байгааг шүүмжилж байна.

Хуваалцах