Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барьцаалагч этгээд 25 настай М гэгч аж

Цагдаагийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар гаргаж гэмт үйлдлийг таслан зогсоож барьцаалагдсан хүүхдүүдийг суллаж гэмт этгээдийг баривчилсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барьцаалагч этгээд 25 настай М гэгч аж
Барьцаалагч этгээд 25 настай М гэгч аж. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө ХУД-ийн нутагт байрлах Мод үржүүлгийн газарт 10 оюутан барьцаалагдаж, нэг хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал, дүүргийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дашцэрэн, цагдаагийн ахлах ахлагч Ч.Чулуунцэрэн нар иргэдийн өгсөн дуудлагаар очиход тухайн байшин гаднаасаа цоожтой, гэмт этгээд хоёр залууд хутга тулгасан, мөн тэнд ажиллаж байсан 10 оюутныг барьцаалсан байдалтай байжээ.

Цагдаагийн ажилтнууд мэргэжлийн ур чадвар гаргаж гэмт үйлдлийг таслан зогсоож барьцаалагдсан хүүхдүүдийг суллаж гэмт этгээдийг баривчилсан байна.

25 настай М гэгч гэмт этгээд энэ үеэр нэг хүний амь нас хохироож, нэг хүнийг хүндээр гэмтээсэн аж. Харин Мод үржүүлгийн газар ажиллаж байсан оюутнууд цагдаагийн ажилтны ур чадвараар аврагджээ. Одоогоор хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгаж байна.

Хуваалцах