Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Барьцаалан зээлдүүлэх газруудаас их хэмжээний эд зүйл хулгайлсан хэргийг илрүүллээ

иргэд, аж ахуй нэгж, байгууллагын удирдлагуудыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, дохиолол, камерын хяналтын төхөөрөмж суурилуулж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барьцаалан зээлдүүлэх газруудаас их хэмжээний эд зүйл хулгайлсан хэргийг илрүүллээ
Барьцаалан зээлдүүлэх газруудаас их хэмжээний эд зүйл хулгайлсан хэргийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймагт энэ сарын 13-ны өдөр хоёр ломбардад хулгайч орж, их хэмжээний эд зүйл хулгайлсан гэмт хэрэг гарчээ. Уг хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлж, дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй Г, С нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллагын удирдлагуудыг гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, дохиолол, камерын хяналтын төхөөрөмж суурилуулж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах