Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барьцаат зээлийн газруудыг журамлана

Нийслэлийн цагдаагийн газарт өнгөрсөн онд 69 112 гомдол, дуудлага ирсэний 16 544 нь бусдын болон албан байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн дуудлага байжээ. Эдгээр хулгайд алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээл дээр борлуулагддаг гэдг

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барьцаат зээлийн газруудыг журамлана
Барьцаат зээлийн газруудыг журамлана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газарт өнгөрсөн онд 69 112 гомдол, дуудлага ирсэний 16 544 нь бусдын болон албан байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн дуудлага байжээ.

Эдгээр хулгайд алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээл дээр борлуулагддаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Тиймээс бидний нэрлэж заншсанаар ломбард буюу барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлдэг газрууд нь санамсаргүй болон санаатайгаар хулгайн гэмт хэргийн эд зүйлийг зах зээлд дамжуулан худалдагч болж байгаа учраас Нийслэлийн цагдаагийн газраас "Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах журам"-ыг шинэчлэн найруулж, ИТХ-аар хэлэлцүүлэхийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд өчигдөр танилцууллаа.

Улсын хэмжээнд нийт 1097 аж ахуйн нэгж энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдгээс нийслэл хотод 521 нь байдаг аж.

Тэдний 80 орчим хувь нь орон сууцны нэг давхар болон зоорийн давхар, хүнс, барааны зах, бөөний төв, түрээсийн байр зэрэг стандарт шаардлагыг бүрэн хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг байна.

Хуваалцах