Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүсийн 5 аймгийн 24 салбар нэгжийн 793 ажилтан, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

ОБЕГ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах” хөтөлбөрийг шинэчлэн батлуулж, 2025-2028 оныг хүртэл хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун бүсийн 5 аймгийн 24 салбар нэгжийн 793 ажилтан, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
Баруун бүсийн 5 аймгийн 24 салбар нэгжийн 793 ажилтан, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах” хөтөлбөрийг шинэчлэн батлуулж, 2025-2028 оныг хүртэл хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулах ажлыг Баруун бүсийн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын байгууллагын 24 салбар нэгжийн хүрээнд зохион байгууллаа.

Үзлэгийн багийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, Ар талын 115 дугаар анги, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Нүүр ам судлалын эмнэлэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар ажилласан.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх 12 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг оношлогоонд нийт 793 ажилтан, алба хаагчдыг хамруулж, тэргүүлэх чиглэлийн өвчлөлийг бууруулах урт болон богино хугацааны арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүллээ.

Хуваалцах