Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүсийн аймгуудын цахилгааны үнийг нэмлээ

Баруун бүсийн хэрэглэгчдийн үнэ тарифыг шинэчлэн тогтоосноор уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр болон бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тариф Төв, Зүүн, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн одоогийн мөрдөж буй тарифтай адил түвшинд хүрч, харин айл өрхийн тариф 15 хувиар хямд байгаа

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун бүсийн аймгуудын цахилгааны үнийг нэмлээ
Баруун бүсийн аймгуудын цахилгааны үнийг нэмлээ. Зураг: МҮОНРТ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Баян-Өлгий аймгийн ЦШСГ болон “Дөргөний усан цахилгаан станц” ХХК-иас Баруун бүсийн хэрэглэгчдэд борлуулах үнийг нэмэгдүүлэх тухай санал тооцоолол ирүүлсний дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний /НӨАТ-гүй/ үнийг айл өрхөд 72.00 төгрөг, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад 105.60 төгрөгөөр шинэчлэн баталсан ба уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах тарифыг шинээр 130.00 төгрөгөөр тогтоолоо.

Энэхүү тарифыг 2014 оны гуравдугаардугаар сарын 15-ны өдрөөс мөрдүүлэхээр болжээ.

Баруун бүсийн хэрэглэгчдийн үнэ тарифыг шинэчлэн тогтоосноор уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр болон бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тариф Төв, Зүүн, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн одоогийн мөрдөж буй тарифтай адил түвшинд хүрч, харин айл өрхийн тариф 15 хувиар хямд байгаа ажээ.

Хуваалцах