Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүсийн даншиг наадам болно

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн баяр наадмыг “Хотгойд хурд 3” хангайн бүсийн даншиг наадамтай хамтатган ирэх долоодугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тэмдэглэх тогтоол гаргажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун бүсийн даншиг наадам болно
Баруун бүсийн даншиг наадам болно. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн баяр наадмыг “Хотгойд хурд 3” хангайн бүсийн даншиг наадамтай хамтатган ирэх долоодугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тэмдэглэх тогтоол гаргажээ.

Мөн энэ үеэр ажиллах баяр наадмын комиссыг шинэчлэн батласан бөгөөд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллахын тулд Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтрах гэнэ.

Харин Мөрөн сумын баяр наадмыг долоодугаар сарын 9,10-нд тэмдэглэхээр болжээ. Баяр наадмаас өмнө Мөрөн суманд энэ онд шинээр тавигдах хатуу хучилттай зам болон тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгах ажээ.

Хуваалцах