Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ
“Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төв”-ийг бэхжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант улсын Засгийн газар хооронд байгуулсан “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн барихаар тогтлоо.

2014-2016 онд хэрэгжүүлэх энэ төсөл Ховд аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж дадлагажуулна.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 6.4 сая еврогийн 59.4 хувийг Бельгийн Засгийн газрын хүүгүй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Хуваалцах