Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүсийн залуус чуулна

Монголын Залуучуудын Холбоо он гарснаас хойш 12 жил завсарласан V их хурлаа амжилттай хуралдуулж, мөн Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа ч хийсэн. Харин зуны гурван сарын хугацаанд зургаан жил

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун бүсийн залуус чуулна
Баруун бүсийн залуус чуулна. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо он гарснаас хойш 12 жил завсарласан V их хурлаа амжилттай хуралдуулж, мөн Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа ч хийсэн. Харин зуны гурван сарын хугацаанд зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулахаар болжээ. Ингэхдээ Баруун бүсийн аймгуудаас чуулганы салхийг хагалж, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгуудын нийт 200 орчим залуус чуулахаар болжээ.

“Нутагтаа сайхан амьдарцгаая” уриан дор зохион байгуулагдах уг чуулганыг залуучуудад тулгамдаж буй асуудлуудаар орон нутгийн залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, МЗХ-ны дүрэм, стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, орон нутгийн салбар, зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудыг шинэ мэдээллээр хангах, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг чадавхжуулах сургалт хийх, орон нутгийн залуучуудад МЗХ-ны үйл ажиллагааг хүргэх, Бүс нутгийн залуучуудын санал санаачлагыг нэгтгэн хүний хөгжлийн илтгэлд тусгахаас гадна Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтанд оруулах зорилготой зохион байгуулж байна.

Тус чуулганыг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын Холбоо, Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо, Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага хамтран зохион байгуулж байна. Чуулган энэ амралтын өдөр буюу зургаадугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд болно. Харин дараагийн чуулган Өмнөд бүсийн аймгуудыг хамруулан ирэх долоодугаар сарын 3, 4 –ний өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдах нь.

Хуваалцах