Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун бүсийн зөвлөгөөн боллоо

Соёл, спорт, аялал жуулчлалын яам салбарын төрийн байгууллагын удирдах ажилтан, салбар хариуцсан мэргэжилтэн нарт салбарын бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл олгох, ажлын туршлага солилцох, нэгдсэн удирдлагаар хангах, санаа бодлоо харилцан солилцох зорилго

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун бүсийн зөвлөгөөн боллоо
Баруун бүсийн зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам салбарын төрийн байгууллагын удирдах ажилтан, салбар хариуцсан мэргэжилтэн нарт салбарын бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл олгох, ажлын туршлага солилцох, нэгдсэн удирдлагаар хангах, санаа бодлоо харилцан солилцох зорилгоор энэ онд бүсчилсэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Төлөвлөгөөний дагуу энэ сарын 18-20-ны өдрүүдэд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлээр ахлуулсан бүрэлдэхүүн Ховд аймагт баруун бүсийн САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүд, спортын холбоодын төлөөлөл /нэг аймгаас нэг хүн/, ерөнхий нягтлан бодогч, Соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтан, нягтлан бодогч, сумдын Соёлын төвийн эрхлэгч, аймаг тус бүрээс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын төлөөлөл болох зочид буудал, жуулчны бааз, тур оператор /нэг аймгаас тус бүр нэг хүн/ зэрэг 300 гаруй ажилтнууд хамрагдлаа.

Хуваалцах