Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна

Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөний хурд удааширсан, цуваа үүссэн нөхцөл байдалтай байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна
Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байна. Зураг: МҮОНРТ

Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөний хурд удааширсан, цуваа үүссэн нөхцөл байдалтай байна.

Тодруулбал, Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Лүн, Баянцогт, Баянчандмань сумын чиглэлд гарах хөдөлгөөн их, тээврийн хэрэгслийн хурд удааширсан, цуваа үүссэн байна.

Улаанбаатар-Дундговь, Өмнөговь чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал хэвийн, Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байна.

Энэ өдөр олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах 67 байршилд 182 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Хуваалцах