“Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, соёл” олон улсын хурал эхэллээ
Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн их сургуультай хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх соёл” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд хотод эхэллээ.
Мэдээллийн алба

Ховд их сургууль, ОХУ-ын Томскийн их сургуультай хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх соёл” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд хотод эхэллээ.
Тус хурлын зорилго нь Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн судалгааны асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох өнөөгийн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдэрлэх, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбоход оршиж байна. ХИС-ийн захирал Ж. Янжмаа, ХИС байгуулагдсан цагаасаа эхлэн энэхүү хурлыг гадаад дотоодын улс орнуудын нийгэм, эдийн засаг, аж ахуйн салбарууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай, ялангуяа ОХУ-ын их дээд сургуулиудтай хамтран Монгол орны Баруун бүс нутгийн байгаль экологийн нөхцөл, хүн зоны нийгэм-эдийн засаг, хэл соёл, боловсрол, түүх, угсаатны зүй, ёс зан заншил, уламжлал зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг орчин үеийн дэвшилтэд онол аргазүйтэй холбон, шинжлэх ухааны өргөн цар хүрээтэй судлан шинжилж, практикт нэвтрүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулах, олон түмний хүртээл болгох талаараа чухал нөлөөтэйг хурлыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Энэхүү хуралд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, АНУ, ХБНГУ болон орон нутгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага аж ахуй нэгж байгууллага, сургуулийн 120 иод судлаачид оролцож эрдэм шинжилгээний ажлын үр дүн, илтгэлүүдээ хэлэлцүүлж байна.


















