Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ

Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчи

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ
Баруун түрүүн товчоогоор самар түүхээр явсан байсан 500 хүнийг нэвтрүүллээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗДТГ

Хуваалцах