Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баруун зүгийн нутгуудаар түр зуурын бороотой

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар 13-18 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баруун зүгийн нутгуудаар түр зуурын бороотой
Баруун зүгийн нутгуудаар түр зуурын бороотой. Зураг: МҮОНРТ

2014 оны 5 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар 13-18 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 32-37 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, заримдаа түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. 31-33 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Дорноговийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар 32-37 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 30-32 хэм дулаан байна.

Хуваалцах