Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Барууны орнууд Беларусийн эсрэг нэмэлт хориг тавихаар санал нэгдлээ

Энэ удаагийн хориг Беларусийн Засгийн газрын зарим албаныхны эсрэг чиглэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барууны орнууд Беларусийн эсрэг нэмэлт хориг тавихаар санал нэгдлээ
Барууны орнууд Беларусийн эсрэг нэмэлт хориг тавихаар санал нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Барууны орнууд Беларусийн эсрэг нэмэлт хориг тавих асуудлаар санал нэгдээд байна. Энэ удаагийн хориг Беларусийн Засгийн газрын зарим албаныхны эсрэг чиглэжээ. Европын холбоо Грек-Литва улсын хооронд нислэг үйлдэж байсан зорчигч тээврийн онгоцны нислэгт саад учруулж, онгоц барьцаалсан хэрэгт Беларусийн эрх баригчдыг буруутгаж байгаа юм.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Хосеп Боррел “Бид нийт 86 албан тушаалтан, аж ахуй нэгжийг багтаасан Беларусийн эсрэг хамгийн өргөн цар хүрээтэй хоригийн багцыг бэлтгээд байна. Ялангуяа сэтгүүлч Пратасевичийн сууж явсан онгоцыг барьцаалсан хэргийн ард байсан хүмүүсийг онилсон. Канад, АНУ болон Их Британи бидэнтэй санал нэгдэн хамтарч байгаа. Европын холбооны зөвлөлийн зааварчилгаа гарсны дараа хоригийг хүчин төгөлдөр болгохыг бид зорьж байна” гэжээ.

Барууны орнууд Беларусийн эрх баригчдыг онгоц барьцаалсан төдийгүй өнгөрсөн жилээс эхэлсэн иргэдийн жагсаал цуглааныг хүч хэрэглэн зогсоосон, мөн өнгөрсөн жилийн сонгуулийг будлиантай явагдсан болгож харагдуулсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Люксенбургт уулзалт хийх үеэрээ Ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүний ойрын хүмүүсийн эсрэг чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг ч бэлтгэсэн талаар олон улсын зарим хэвлэл мэдээлж байна.

Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко засаглалд үзүүлж байгаа шахалтаа цаашид нэмэгдүүлнэ гэдгийг Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн мөн яриандаа дурьджээ.

Европын сүүлчийн дарангуйлагч гэж барууны хэвлэлүүдийн “цоллож” буй Лукашенко өнгөрсөн жилийн наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарласан. Ийн тэрбээр Беларусийн Төрийн тэргүүнээр 6 дахь удаагаа ажиллахаар болсон юм.

Хуваалцах