"Baserock" нэртэй үүргэвчийг хүнд рок хөгжим сонирхогчдод зориулан бүтээжээ
Хүнд рок хөгжим сонирхогчдод зориулж Базерок нэртэй үүргэвчиг зохион бүтээсэн байна. Учир нь энэ хүнд төрлийн рок хөгжмийг сонирхогчид өөрийн бүхэ биеэрээ хөгжмийн цохилт, хэмнэлийг мэдрэхийг илүүд үздэг байна.
Мэдээллийн алба

Хүнд рок хөгжим сонирхогчдод зориулж "Baserock" нэртэй үүргэвчийг зохион бүтээсэн байна. Учир нь энэ хүнд төрлийн рок хөгжмийг сонирхогчид өөрийн биеэр хөгжмийн цохилт, хэмнэлийг мэдрэхийг илүүд үздэг байна.
Тэр ч утгаараа зохион бүтээгчид энэ утга санаа бүхий хүслийг шууд утгаар нь амьдрал дээр хэрэгжүүлсэн байна. Тухайлбал тус үүргэвчинд суурилуулсан 15 ваттийн хүчтэй чичиргээний төхөөрөмж нь хөгжмийн хэмнэлийг хүний биед шууд дамжуулах боломжоор хангагджээ.
Хэмнэлийг биеэрээ давхар мэдрэх боломжтой үүргэвч нь 2000 ампер цаг бүхий тэжээлийн хураагууртай буюу 8 цаг тасралтгүй ажиллах боломжтой юм байна. Харин зах зээл дээр 199ам. доллараар худалдаалагдахаар төлөвлөгдөж байгаа юм.


















