Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Башар Ассад химийн зэвсгээс татгалзахаа мэдэгдлээ

Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад химийн зэвсгээ олон улсын мэдэлд шилжүүлэх болсон талаар өчигдөр Оросын “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагандаа мэдэгдлээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Башар Ассад химийн зэвсгээс татгалзахаа мэдэгдлээ
Башар Ассад химийн зэвсгээс татгалзахаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад химийн зэвсгээ олон улсын мэдэлд шилжүүлэх болсон талаар өчигдөр Оросын “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагандаа мэдэгдлээ. Тэрээр энэ шийдвэрийг АНУ-ын цэргийн ажиллагаа явуулна гэсэн сүрдүүлгээс айсандаа биш ОХУ-ын санаачилгыг хүндэтгэж дэмжсэндээ гаргасан гэдгээ зориуд онцлон тэмдэглэсэн байна. Цааш нь Сирийг сүрдүүлж, террористуудад зэвсэг нийлүүлэхгүй байхыг АНУ-д сануулсан байна. Мөн энэ үеэрээ Химийн зэвсгийн конвенцод нэгдэх процессыг эхлүүлж, НҮБ-д холбогдох бичиг баримтуудыг илгээнэ гэжээ. Энэхүү мэдэгдлийг Орос, Америкийн Гадаад хэргийн сайд нарын тэргүүлсэн чухал уулзалт Женевт эхлэхийн өмнөхөн хийсэн нь ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.

Түлхүүр үг:гадаад мэдээ
Хуваалцах