Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Башар Ассадын айлчлал олон утга илэрхийлэв

ОХУ Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснээс гурван 7 хоногийн дараа Сирийн ерөнхийлөгч Башар Ассад ОХУ-д гэнэтийн айлчлал хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Башар Ассадын айлчлал олон утга илэрхийлэв
Башар Ассадын айлчлал олон утга илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

ОХУ Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаа эхлүүлснээс гурван 7 хоногийн дараа Сирийн ерөнхийлөгч Башар Ассад ОХУ-д гэнэтийн айлчлал хийлээ. Сирийн төрийн тэргүүн ОХУ-ын цэргийн дэмжлэгт талархлаа илэрхийлэх зорилгоор Москвад төлөвлөгөөт бус айлчлал хийсэн байна.

Оросын ерөнхийлөгч ажлын албанаас өгсөн мэдээгээр Башар Ассад өнгөрсөн мягмар гарагт Москвад айлчлаад буцсан юм байна. Тэрээр ОХУ-ыг Сирийн нэгдмэл, тусгаар байдлыг тууштай дэмжиж байгаа явдалд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ терроризм Сирийн иргэний дайныг зогсоох улс төрийн шийдэлд саад тушаа болж байна. иймд цаашид Сирид үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхийг ОХУ-ын төрйин тэргүүнээс хүссэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос улс Сирид терроризмтой тэмцэхэд цэргийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй энх тайван тогтоох улс төрийн үйл явцад ч хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. Дэлхийн улс орнууд Сирийн төрийн тэргүүний Москвад хийсэн энэ айлчлалыг олон өөр өнцгөөс харж, дүгнэлт өгч байна. Башар Ассадын энэ айлчлал Оросын үүрэг оролцоо, нөлөө чухал гэдэгт Сирийн төр засаг бүрэн итгэлтэй байгааг харуулж байна.

ОХУ-д Америкд байхгүй 3 давуу тал байгаа нь: яг хямралын голомтонд Иран улс, Хезболла бүлэглэл зэрэг холбоотнуудтай, тэд Ассадад шууд нөлөөтэй, мөн Ассадыг дэмждэг дээрээс нь Исламын улс бүлэглэлтэй тэмцэх сонирхолтой. Нөгөө талаар ОХУ Барак Обамаг төрийн тэргүүний суудлаас бууснаас хойш ч Ойрхи Дорнодод нөлөөтэй тоглогч хэвээр байна.

Сирийн хямралд Москва Вашингтоны байр суурь зөрөх нь АНУ-ын Ойрхи Дорнодын бүс нутаг дахь үүрэг, нөлөө буурч байгаа эсэхийг шалгасан нэг ёсны сорилт юм гэдгийг Ойрхи Дорнод судлаачид онцолж байна. Харин АНУ, Турк зэрэг орнууд Сирийн төрийн тэргүүн Москвад яаравчлан очиж, ОХУ-ын ерөнхийлөгчтэй байр суурь нэг гэдгээ харуулсан явдлыг хүчтэй буруушааж, түүнийг улаан хивс дэвсэж, их хүндэтгэлэтэйгээр угтаж авлаа гэж шүүмжилж байна.

Харин Өрнөдийн зарим ажиглагч Сирийн ерөнхийлөгчийг Оросын төрийн тэргүүн халуун дулаанаар угтаж авсан нь Орос улс Ойрхи Дорнодод гол тоглогч нь юм гэсэн дохиог Өрнөдөд өглөө, өөрөөр хэлбэл Оросын оролцоогүйгээр Сирийн хямралд шийдэл гарахгүй гэдгийг энэ үйл явдал харууллаа гэсэн дүгнэлтийг хийж байна.

Хуваалцах