Башёг Тэрүнофүжи, озеки Такакэйшо нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна
Өнөөдөр тэрбээр маэгаширагийн гурваас барилдах Окиноүмитэй барилдана. Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озеки Такакэйшо нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын буюу Кюүшү башёгийн тав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байгаа билээ. Тэрбээр өчигдөр маэгаширагийн хоёроос барилдах Таканошотой барилдан давж, таван даваатай боллоо.
Өнөөдөр тэрбээр маэгаширагийн гурваас барилдах Окиноүмитэй барилдана. Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озеки Такакэйшо нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.
Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн секиваки Мэйсэйтэй барилдаж өвдөг шороодож таван унаатай боллоо. Өнөөдрийн түүнтэй Комүсүби Ичиножо.
Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров маэгаширагийн нэгээс барилдах Даэйшотой барилдаж өвдөг шороодсон юм. Улмаар хоёр даваа, гурван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн барилдана.
Энэ удаагийн Кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:
Макүүчи зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 0-5
Комүсүби Ичиножо А.Ичинноров 2-3
М-5 Хошорюү С.Бямбасүрэн 1-4
М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-1
М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 3-2


















