Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бат-Очирын Болортуяа олимпын хүрэл медалийн эзэн боллоо

Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 53 кг-ийн хүч үзсэн Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр 53 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бат-Очирын Болортуяа олимпын хүрэл медалийн эзэн боллоо
Бат-Очирын Болортуяа олимпын хүрэл медалийн эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 53 кг-ийн хүч үзсэн Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр 53 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) яллаа. Энэ нь Токиогийн энэхүү олимпоос Монголын баг тамирчдын хүртсэн дөрөв дэх медаль юм.

"Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бол өдгөө ийнхүү олимп, дэлхийн медальтан болж байна.

Хуваалцах