Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул

Сүүлийн үед арилжааны банкуудын нэр, лого, албан ёсны өнгө төрхийг хууль бусаар ашиглан “урамшуулал зарлалаа”, “хэрэглэгчийн судалгаа авч байна”, “санал асуулгад оролцоод мөнгөн шагнал аваарай”

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул
Баталгаагүй линк, холбоос дээр дарж банкны мэдээллээ бүү оруул. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед арилжааны банкуудын нэр, лого, албан ёсны өнгө төрхийг хууль бусаар ашиглан “урамшуулал зарлалаа”, “хэрэглэгчийн судалгаа авч байна”, “санал асуулгад оролцоод мөнгөн шагнал аваарай” гэх мэт хуурамч зар, мэдээллийг цахим орчинд байршуулж, иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байна.

Ийм төрлийн зар, мэдээлэлд хандан иргэдээс банкны дансны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код, цахим банкны эрх зэрэг хувийн мэдээллийг авахыг оролдож байгаа тул иргэд та бүхэн сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, үл таних холбоос (link) дээр дарах, хувийн мэдээллээ бусдад дамжуулах, баталгаажуулах код хэлэх зэрэг үйлдэл хийхгүй байх, мэдээллийн үнэн зөв эсэхийг тухайн банкны албан ёсны цахим хуудас, аппликэйшн болон лавлах утсаар нягталж хэвших шаардлагатай байна.

Хуваалцах