Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрийн дагуу гэрчилгээ олголоо
Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь хоёрдугаар сарын 2-нд хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцсэн байна.
Мэдээллийн алба

Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь хоёрдугаар сарын 2-нд хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцсэн байна. Ингээд чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/ стандартыг хэрэгжүүлсэн “Юнисервис солюшн” ХХК-д гэрчилгээг хоёр жилээр олгох, Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо /HACСP/-г хэрэгжүүлсэн “Ажигана” ХХК-д гэрчилгээг хоёр жилээр олгох, мөн долоон байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг шинээр олгож, сунгах шийдвэрийг гаргасан.
Тус шийдвэрийн дагуу өчигдөр “Юнисервис солюшн” ХХК-нд ISO 9001:2008 /MNS ISO 9001:2010/ стандартыг хэрэгжүүлсэн, “Ажигана” ХХК-нд Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо /HACСP/-г стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг, түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч “Экологбус” ХХК-ийн J-800T маркын “Ecobus” автобусанд Тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаагаар шинээр олгож гардууллаа. Стандартчилал, хэмжил зүйн газраас Олон улсын стандартын тэмдэглэгээг хэрэглэх талаар дээрх байгууллагуудтай гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баталгаажуулалтын газарт үүрэг болголоо.


















