Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөлөө
Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд гол, мөрний эрэг орчим анхаарал сэрэмжтэй аялахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.
Мэдээллийн алба

Иргэдийг баталгаат зам, гүүрээр зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотойгоор иргэд гол, мөрний эрэг орчим анхаарал сэрэмжтэй аялахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд хур бороо элбэгшиж, гол мөрний усны түвшин нэмэгдэх болсон. Иймд орон нутгийг зорих иргэд баталгаат зам гүүрээр зорчихыг санууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа н.Хадбаатарын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөлөө
Он гарсаар улсын хэмжээнд нийт 30 гаруй иргэн усанд осолджээ.


















