Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батжаргалын Шинэхүү элэг нэгт Монголчуудаасаа тусламж хүсч байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн Батжаргалын Шинэхүү гэх 25 настай залуу бага байхаасаа л хөл нь хавдаж, бусад эд эрхтнээсээ хэт томорсон байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батжаргалын Шинэхүү элэг нэгт Монголчуудаасаа тусламж хүсч байна
Батжаргалын Шинэхүү элэг нэгт Монголчуудаасаа тусламж хүсч байна. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэн Батжаргалын Шинэхүү гэх 25 настай залуу бага байхаасаа л хөл нь хавдаж, бусад эд эрхтнээсээ хэт томорсон байна. Тэрбээр өдгөө суумгай, хэвтрийн байдалд орж эмчилгээгээ үргэлжлүүлж буй юм.



Б.Шинэхүү 1990 онд Батжаргал, Наранцэцэг нарын гэр бүлд ууган хүү нь болон мэндэлжээ. Хүүтэй болсон баярт мэдээтэй зэрэгцэн төрөлхийн эмгэгтэй гэсэн гунигт мэдээг эмч нар дуулгасан байна. “Зааны хөл” гэж нэрлэгддэг хялгасан судасны эмгэг нь Монгол Улсад эмчлэх боломжгүйгээс Б.Шинэхүү ийнхүү 25 нас хүртлээ энэ өвчнөөр шаналсаар байгаа юм.

Солонгос улс руу эмчлүүлэхээр хандсан ч наанадаж 150 сая төгрөгийн зардал гарна гэжээ. Түүний эцэг, эх нь цөөн хэдэн мал байснаа зараад хүүгийнхээ эмчилгээнд зарцуулаад дууссан аж. Одоо жижиг оврын нэг трактор, нэг суудлын тэрэг, хашаа, байшингаас өөр эд хөрөнгөгүй үлдсэн ч хүүгээ эрүүл болгохын тулд бүгдийг нь зарж эмчилгээний зардалд хэрэглэнэ гэж байна.

Б.Шинэхүү компьютер сайн сураад програмист болох мөрөөдөлтэй. Эрүүл саруул болж энэ мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахыг тэрбээр элэг нэгт монголчуудаасаа хүсч байна.

Тусламжийн данс: Хаанбанк 5684005640, Утас: 99395296

Хуваалцах