Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлагдсан 13 маршрутаар жуулчдыг хүлээн авч байна

“Зуунмод хотын аялал”-ыг өнгөрсөн оноос шинээр эхлүүлж, нийт 3-н удаагийн аяллыг зохион байгуулж 74 хүн хамрагдсан байна. Музей – Манзушир – Солонго цогцолбор – Самданбаатарын хөшөө – Мөнх-Алдрын талбай – Төв аймагт үйлдвэрлэв нэрийн барааны дэлгүүр гэсэн маршрутаар аялал эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлагдсан 13 маршрутаар жуулчдыг хүлээн авч байна
Батлагдсан 13 маршрутаар жуулчдыг хүлээн авч байна. Зураг: МҮОНРТ

“Зуунмод хотын аялал”-ыг өнгөрсөн оноос шинээр эхлүүлж, нийт 3-н удаагийн аяллыг зохион байгуулж 74 хүн хамрагдсан байна. Музей – Манзушир – Солонго цогцолбор – Самданбаатарын хөшөө – Мөнх-Алдрын талбай – Төв аймагт үйлдвэрлэв нэрийн барааны дэлгүүр гэсэн маршрутаар аялал эхлээд байна.

Төв аймгийн аялал жуулчлалын батлагдсан 13 маршрут байдаг. Энэ маршрутаар Аялал жуулчлалын ихэнх байгууллагууд аяллаа зохион байгуулж байна. Мөн маршрутаа шинэчлэн Түүхийн, Агро буюу хөдөө аж ахуй , Байгалийн, Соёлын гэсэн бүс нутаг болгон хуваан маршрутаа төлөвлөн ажиллаж байгаа юм. Жуулчдын хамгийн ихээр зорин очдог бүс нутаг нь- Аргалант сумын Хустай БЦГ, Эрдэнэ сумын Чингис хааны морьт хөшөө, Борнуур сумын Аглаг бүтээлийн хийд, Зуунмод хот Манзуширын хийд гэсэн чиглэлд дотоод, гадаадын 30 мянга гаруй аялагчид зочилж байна.

Төв аймаг Зүүн хойд Азийн 13 улсын гишүүн аймаг жил бүр чуулга уулзалтад оролцож Монгол улсаа сурталчилсаар байгаа талаар албаныхан тодотголоо. Энэ жил САММИТ-ыг өөрийн аймагтаа энэ сарын 29,30-нд зохион байгуулахаар болжээ.Энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэж албаныхан үзэж байна.

Мөн энэ онд Улсын чанартай авто зам дагуу Түр буудаллах цэг болон боловсон ариун цэврийн байгууламжтай болохоор төлөвлөн, Эрдэнэ, Баян, Сэргэлэн, Баянчандмань сумдад байгуулж эхлээд байна.

Сурвалжлагч: Т.Саранчимэг

Хуваалцах