Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалах салбарт АНУ-тай хамтарна

Өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалах салбарт АНУ-тай хамтарна
Батлан хамгаалах салбарт АНУ-тай хамтарна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа.

Сайд Д.Бат-Эрдэнэ өнөөг хүртэл үргэлжилж ирсэн хоёр орны найрсаг харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэж, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Монгол Улсыг бүхий л талаар дэмжиж явдагт талархаж буйгаа илэрхийллээ.

Элчин сайд, хатагтай Кэмбэлл энэ онд хоёр орны Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол, АНУ-ын батлан хамгаалах харилцааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн ирээдүйн талаар санал солилцож, тодорхой чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар хэлэлцсэн байна.

Хуваалцах