Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалахын архивчид СТА боллоо

Батлан хамгаалахын төв архивт 25-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг Монгол улсын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан ССАЖ-ын сайдын тушаалаар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын архивчид СТА боллоо
Батлан хамгаалахын архивчид СТА боллоо. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын төв архивт 25-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг Монгол улсын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан ССАЖ-ын сайдын тушаалаар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

30 гаруй мянган бичиг баримт, 28 мянга шахам гэрэл зургийн баялаг сан хөмрөгтэй Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгийн эрхлэгч хошууч Д.Сарантулга, мэргэжилтэн Т.Оюунбазар, Б.Амаржаргал, архивч Л.Дарьсүрэн нар салбарын түүхийн чухал баримтуудыг олж тогтоох, хадгалах, нийтийн хүртээл болгон хөдөлмөрлөж салбар салбарын үйл хэрэг, түүхэн уламжлал, хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулсныг төр засгаас ийнхүү үнэлжээ.

Хуваалцах