Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалахын дэд сайд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хээрийн сургалттай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийн “Цэргийн мэргэжлийн бэлтгэл хээрийн сургалттай батлан хамгаалахын дэд сайд болон тус хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулийн захирлууд танилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Батлан хамгаалахын дэд сайд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хээрийн сургалттай танилцлаа
Батлан хамгаалахын дэд сайд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хээрийн сургалттай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас 6 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийн “Цэргийн мэргэжлийн бэлтгэл хээрийн сургалттай батлан хамгаалахын дэд сайд болон тус хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулийн захирлууд танилцлаа.

"Оюутан цэрэг" хөтөлбөр нь эрчимжсэн сургалтаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшүүлэн цэргийн тангараг өргүүлдэг байна. Эрчимжүүлсэн вакум сургалт нь 1 жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг 4 сарын хугацаанд багтаан оюутан сурагчдад мэдлэг, дадлага олгож байгаагаараа онцлог юм. Энэ жилийн хувьд ҮБХИС-иас оюутан цэргүүдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 1 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий байр танхим барьсан байна.

Оюутан цэргүүд өнөөдрийн хээрийн бэлтгэл сургуулилтаар гранат шидэж, буудлага гүйцэтгэх бол өөр хэсэг нь танк, хуягт тээвэрлэгчийн доогуур мөлхөж, гал түймэртэй болон саадтай газар орныг туулж байлаа.

Тэдний ойролцоо хэсэгт суралцагчид байлдааны үед хэрхэн отолт хийж дайсны амьд хүчийг олзлох, хээрийн нөхцөлд хэрхэн гал түлж, амьзогоохмодны мөчир ашиглан оромж барьж, нойтон модыг гал болгон асаасан гээд амьд гарах арга ухааны олон зүйл сурснаа албаныханд сонирхуулж байв.

Энэ бүхэн нь мэдээж суралцагсдад сэтгэл зүйн бэлтгэлийг олгох үүднээс байлдааныг байдалд ойртуулсан дуу чимээтэй, газар орныг ч мөн дайны байдалтай болгон төхөөрөмжилжээ.

Харин талбайн нөгөө хэсэгт оюутан цэргүүд цэргийн ёслолын жагсаал алхаж талбайн хажууд нь зарим оюутнууд гар дээр суниаж, савлуурт эргэх гэхчлэн чийрэгжиж чадсанаа гайхуулж байлаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь 2016 оноос шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн албаны нэгэн хэлбэр болж хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 гаруй оюутан энэхүү сургалтад хамрагдсан байна. Энэ жилийн хувьд ч гэсэн өмнөх жишгээр 1000 гаруй оюутан хамрагдаж мөн орон нутгийн хамрах хүрээг улам өргөжүүлжээ. Тухайлбал, энэхүү сургалтад 2017 онд 10, 2018 онд 14 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчийг хамруулсан бол энэ жилээс Дорноговь аймаг дахь Политехникийн коллеж, МСҮТ-ийн оюутан, суралцагчдыг нэмж хамруулснаар 15 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид энэхүү сургалтад хамрагдсан байна.

Хуваалцах