Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалахын дэд сайд цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцлаа

НАТО-н цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын дэд сайд цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцлаа
Батлан хамгаалахын дэд сайд цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцлаа. Зураг: МҮОНРТ

Исламын Бүгд найрамдах Афганистан улс (ИБНАУ)-д явагдаж буй НАТО-н цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганбат, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа С.Самдангэлэг нар энэ сарын 19-21-нд ажиллагааны газар оронд очиж, цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэй танилцжээ.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж цэргийн багийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэл, улс орны бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, сахилга зохион байгуулалт сайтай, мэргэжлийн өндөр ур чадвар гарган үүргээ амжилттай биелүүлэхийг хүслээ.

Дашрамд дуулгахад, Монгол Цэргийн спортын уралдаан тэмцээн энэ сарын 21-нд “Мармал” баазад зохион байгуулагдсан. Тус спортын тэмцээнд сагсан бөмбөг, элсний гар бөмбөгийн төрөлд Монголын X ээлжийн баг тамирчид аваргалжээ.

Хуваалцах