Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга шинэ генералуудад ажлын амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол хүртсэн хошууч генерал болон бригадын генералууд өнөөдөр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарт цол хүртсэн тухайгаа танилцуулж илтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга шинэ генералуудад ажлын амжилт хүслээ
Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга шинэ генералуудад ажлын амжилт хүслээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол хүртсэн хошууч генерал болон бригадын генералууд өнөөдөр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарт цол хүртсэн тухайгаа танилцуулж илтгэлээ.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, бригадын генерал Д.Баасандамба, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал С.Ганбат, Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Д.Ганбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн нарт Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 ойн жилд цэргийн дээд цол хүртсэнд баяр хүргээд, эрхэлсэн ажил албандаа илүү их амжилт гаргаж ажиллахыг ерөөлөө.

Мөн төрийн генерал хүн бол төрийн сүлдээ тэргүүндээ залсан нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний мөс, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг учраас бүх талаар өв тэгш боловсорсон манлайлагч байх учиртай. Эрхэм генералууд та бүхний эх орныхоо тусгаар тогтнол, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт улам их амжилт хүсье гэсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг баримтлан явагдсан юм.

Хуваалцах