Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалахын сайд Ховд аймагт ажиллалаа

Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхны хувьд эх орноо батлан хамгаалах их үйлсээс гадна ангидаа бүтээн байгуулалтыг өрнүүлсэн ажил ихтэйгээр салбарынхаа сайдыг угтаж авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Батлан хамгаалахын сайд Ховд аймагт ажиллалаа
Батлан хамгаалахын сайд Ховд аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхны хувьд эх орноо батлан хамгаалах их үйлсээс гадна ангидаа бүтээн байгуулалтыг өрнүүлсэн ажил ихтэйгээр салбарынхаа сайдыг угтаж авчээ.

Тодруулбал, улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр өөрсдийн нөөц бололцоо болон орон нутгийн дэмжлэгтэйгээр Сургалтын нэгдсэн төвийг өөрсдөө барьж ашиглалтад оруулжээ. Энэ төвийн нээснээр баруун бүсийн аймгууд дахь Зэвсэгт хүчний анги байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдыг сургаж, ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах боломж бүрдэнэ гэж үзжээ. Гэхдээ энэ санаачлага нь аажимдаа ажил хэрэг болох учраас эхний ээлжинд өөрсдийн алба хаагчдын сургаж мэргэшүүлэхэд түлхүү ашиглаж байхаа энэ ангийн захирагч онцолж байсан юм.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхны хувьд Батлан хамгаалах яамнаас 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан бүтээж буй өөр нэг ажил гэвэл 32 айлын орон сууц юм. Энэхүү орон сууц энэ ондоо багтан ашиглалтад орох юм байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон анги салбарынхаа үйл ажиллагаатай танилцсаны дараа Ховд аймгийн нутгийн удирдлагуудтай уулзсан юм. Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатын хувьд Ц.Цолмон сайдад уламжилсан нэг хүсэлт нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийг нь орон нутагт нь хэрэгжүүлэх өгөх тухай байв. Тэрээр хэлэхдээ “Манай аймагт 5000 гаруй оюутан суралцаж байна. Тэдний 2000 гаруй нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжвэл хамрагдах боломжтой гэдгээ судалгаагаар илэрхийлсэн. Иймд энэхүү хөтөлбөрөө манай аймагт хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг судлаад хариу өгнө үү” гэсэн юм. Тэрээр цаашид хэлэхдээ "Ирэх жилийн Орон нутгийн хөгжлийн санд Зэвсэгт хүчний ангид хамаатай багагүй төсөв суулгах шаардлагатай юм байна. Суулгах ч болно. Нийгмийн асуудлаас эхлээд анхаарч ажиллах бишгүй ажил бий. Үүнийг Батлан хамгаалах яамтай хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллана" хэмээн тодотгов.


Хуваалцах