Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хуулийн төсөл өргөн барилаа

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсли

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хуулийн төсөл өргөн барилаа
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хуулийн төсөл өргөн барилаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Япон Улс 2012 оноос эхлэн “Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг гадаад улс орнуудад хэрэгжүүлж байгаа бөгөөд “Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа болон энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улстай хамтран цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр 2014-2016 онд хэрэгжүүлэхээр дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг УИХ-ын даргад танилцууллаа.

Хөтөлбөрт тусгагдсан Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай зам барих ажилд зам төлөвлөх, замын хэмжилт хийх, шинээр баригдаж буй цэргийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах, Монгол Улсад жил бүр зохион байгууллагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн баг оролцуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, цаашид хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хоёр тал хамтран ажиллах, цэргийн алба хаагчдыг харилцан солилцох, хамтран үүрэг гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Японы талаас санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлжээ.

Энэхүү Хэлэлцээрийг соёрхон батлах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, гамшгийн үр дагаврыг арилгах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.

Хуваалцах