Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мэндчилгээ дэвшүүллээ
а бүхэндээ Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мэдээллийн алба

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ төлөө уйгагүй зүтгэл, чин сэтгэлээрээ хүчин зүтгэж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, тэдний гэр бүл, цэрэг эрсээ хайрлан хүндлэн дээдэлдэг иргэн Та бүхэндээ Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Хөдөлмөрч бүтээлч цэргийн алба хаагчдын маань амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжиж байна. Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, өргөжүүлэхийн төлөө, хөгжил дэвшлээ урагшлуулан ахиулахын төлөө, Монголынхоо нэрийг дэлхийд сайнаар гаргахын төлөө манай алба хаагчид, энхийг сахиулагчид идэвхийлэн ажиллаж байна. Монголын нэр хүнд, сайн үйлс дэвжин дээшилж дэлхийн сонорыг мялааж байна. Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ой давхацсан энэ онд амжилт бүтээлээр дүүрэн байна. Салбарын хууль, эрх зүйн шинэчлэл эрчимтэй хийгдэж, алба хаагчдын нийгмийн хамгааллын нөхцлийг сайжруулж, зэвсэг техникээ нэмэгдүүлэн шинэчлэхээс эхэлсэн олон бүтээн байгуулалтын ажлыг дурьдаж болно. 2016 оны сонгуулиар бүрдсэн УИХ-аас удахгүй манай салбарын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ гэдэгт итгэл төгс байна.
Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэж, нийтийн ололт амжилтаараа бахархан баярладаг. Азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд үе үеийнхний хамтын их баяр цэнгэл бол өнөө эхэлж буй улс үндэсний маань их баяр наадам юм. Энэ цаг мөчид тэнгэр газраа баясган түм бумаараа баярлан наадмаа эхлүүлж байгаа элэг нэгт нийт Монгол ахан дүүсдээ, ажилтан, алба хаагчид болон нийт ард иргэддээ хотол олноороо, баярын магнай тэнүүн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол цэргийн яруу алдар үеийн үед бадарч байх болтугай.
Сайхан наадаарай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН


















