Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батмөнх Даян Сэцэн хааны төрсөн газар хүндэтгэл үзүүлнэ

Өмнөговь аймгийн ИТХ-аас 2014 оныг Батмөнх Даян Сэцэн хааныг алдаршуулах түүний мэндэлсний 550 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж өнгөрүүлэх шийдвэр гаргалаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батмөнх Даян Сэцэн хааны төрсөн газар хүндэтгэл үзүүлнэ
Батмөнх Даян Сэцэн хааны төрсөн газар хүндэтгэл үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн ИТХ-аас 2014 оныг Батмөнх Даян Сэцэнхааныг алдаршуулах түүний мэндэлсний 550 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж өнгөрүүлэх шийдвэр гаргалаа.

Батмөнх Даян Сэцэнхааныг хүүхэд залууст таниулах, алдаршуулах ажлын хүрээнд XVII жарны ялгуусан хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 9-ний Дашнямтай билэгт сайн өдрийн могой цагт Монгол төрийн 31 дэх их хааны төрсөн газарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.

Батмөнх даян хааны төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай бөгөөд Улаанбаатар хотоос 612 км, аймгийн төвөөс 58 км зайтай оршдог юм байна.

Хуваалцах